Пакистаны газар нутгийн гуравны нэг нь усан дор ороод байна

Дэлхийн мэдээ

Үргэлжилсэн усан ороо, үерийн улмаас Пакистаны газар нутгийн гуравны нэг орчим нь усан дор орж 1325 хүн амь алдаж 12 мянга орчим хүн нэрвэгдээд байна. Үерийн гамшгийн улмаас тус улсын ургацын 90 орчим хувь нь усанд автаж авах аргагүй болжээ. Үерийн улмаас амь алдагсдын тоо байнга нэмэгдэж одоо 1325 хүрээд байгаагийн 458 нь хүүхэд гэж мэдээлж байна. Засгийн газар гамшгийн эрсдэлийг багасгах арга хэмжээ авч байгаагийн дотор мэргэжилтнүүд томоохон Манчар нуурын эрэг орчмыг хуурайшуулан ус эргээсээ халихыг зогсоох,  эрэг орчмын ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил хийж  байгаа ч хараахан амжилтад хүрээгүй байна.

Үерийн улмаас сая таван зуу орчим байшин эвдэрч сүйдэн, учирсан нийт хохирлын хэмжээг засгийн газар 10 орчим тэрбум ам.доллар гэж байна. Үргэлжилсэн усархаг борооны улмаас Манчар нуурын ус эргээ халин 100 мянга орчим хүний амьдардаг газар нутгийг ус авчээ.

Пакистаны эрх баригчид дэлхийн дулааралд хүргэх нөхцөл бүрдүүлж гамшгийн хэмжээнд хүргэсэн  хэмээн өндөр хөгжилтэй орнуудыг буруутгаад байгалийн ийм гамшигт хүргэсэн орнуудаас хүмүүнлэгийн болон эд материалын тусламж хүлээж байна.