Нөхцөл байдал улам муудахад бэлэн байхыг Кремль ард иргэддээ уриаллаа

Дэлхийн мэдээ

Өмнө төсөөлж байсныг бодвол Оросын эдийн засгийн уналт  арай бага байна, гэхдээ үүнээс дор нөхцөл байдал үүсэхэд ямагт бэлэн байх хэрэгтэй гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. “Бид статистикийн мэдээллийн дагуу бодит тоог л хэлж байна.  Одоогоор тэд бидэнд нөхцөл байдал бага зэрэг өөдрөг байгаа тухай мэдээлж байна. Өөрөөр хэлбэл бид өмнө нь тооцоолж байсантай харьцуулбал арай бага унаж  байна. Тэгэхээр бид илүү сайн сайхан болно гэж найдаж байх ёстой ч үүнээс илүү муу болно гэдэгт бэлтгэж байх ёстой” гэж Песковын хэлснийг URA.RU  хэвлэлийн сурвалжлагч дамжуулжээ.

Энд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь коронавирусын “омикрон” хувилбарын тархалт гэж Песков онцолсон байна.