Францын иргэдийн 70 гаруй хувь нь Оросын эсрэг хоригийг дэмжиж байна

Дэлхийн мэдээ

Францын иргэдийн 70 гаруй хувь нь Өрнөдийн орнуудаас оросын эсрэг тавьсан хоригийг дэмжиж байгаа ч тэдний 74 хувь нь  энэ хориг үр дүнгээ өгөхгүй байна гэж үзэж байна хэмээн Elabe-ийн явуулсан санал асуулгаар гарсныг BFMTV телевиз мэдээлжээ.

“Санал асуулгын дүн зарим талаараа харьцангуй байна. Оросын эсрэг эдийн засгийн хориг зарим талаараа сул байгаа ч зөв хэмээн санал асуулгад оролцогсдын 72 хувь нь үнэлж байна. Гэхдээ эдний 74 хувь нь хориг үйлчлэхгүй байна гэжээ” хэмээн телевизийн мэдээнд дурдсан байна.

Украиныг дэмжих шаардлагатай учраас Оросын эсрэг хоригоо үргэлжлүүлэх хэрэгтэй ч энэ нь францчуудын амьдралд сөргөөр нөлөөлж байна гэж санал асуулгад оролцогсдын 40 хувь нь хариулжээ. Өөр бас 32 хувь нь  хоригийн бодлогыг дэмжиж байгаа ч энэ нь францын ард иргэдийн өдөр тутмын амьдралд илүү сөргөөр нөлөөлөөд байх юм бол Оросын эсрэг хориг болоод, Украиныг дэмжихээ багасгах шаардлагатай гэж хариулсан байна.