Лиз Трассыг бриатничуудын тал нь дэмжин талархаж байна

Дэлхийн мэдээ

Британийн Гадаад хэргийн сайд байсан Лиз Трасс тус улсын Ерөнхий сайд болсонд британичуудын 50 хувь нь талархалтай байна гэж YouGov компанийн явуулсан судалгаагаар гарчээ. Санал асуулгын дүнгээс үзэхэд  иргэдийн 17 хувь нь “харьцангуй сэтгэл дундуур байна” гэсэн бол, 33 хувь нь “маш сэтгэл дундуур байна” гэж хариулжээ.

Санал асуулгад оролцогсдын дөнгөж дөрвөн хувь нь хатагтай Трассыг шинэ албанд томилогдсонд “маш талархалтай байна” гэсэн бол 18 хувь нь “харьцангуй таатай байна” гэжээ. Харин санал асуулгад оролцогсдын 28 хувь нь хариулахад төвөгтэй байна гэсэн байна.

Хатагтай Трасс өөрийн үүргээ өнөөгийн ерөнхий сайдтай харьцуулбал хэр гүйцэтгэх бол гэсэн асуултад санал асуулгад оролцогсдын 40 хувь нь  “бараг адил байх болов уу” гэсэн бол 14 хувь нь “Трасс илүү сайн байна” гэжээ. Харин 27 хувь нь Трасс өмнөх ерөнхий сайд Борис Жонсонгоос дор ажиллана гэсэн бол 19 хувь нь хариулахад бэрх байна гэжээ.

Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон албан тушаалаасаа огцрохоо долдугаар сарын 7-нд мэдэгдсэн. Шинэ Ерөнхий сайдыг сонгох соонгууль наймдугаар сарын 1-нд эхэлж есдүгээр сарын 2-нд дууссан юм. Ерөнхий сайд томилох эцсийн шалгаруулалтад Лиз Трасс, экс канцлер Риши Сунак хоёр тунаж үлдэн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан 47 настай Лиз Трасс ялсан юм. Их Британийн шинэ Ерөнхий сайд Лиз Трасс одоо Засгийн газрын танхимаа бүрдүүлж байна.