Ким Чен Ун Ардын дээд хурлын чуулганд оролцсонгүй

Дэлхийн мэдээ

БНАСАУ-ыэ удирдагч Ким Чен Ун  нийслэл Пеньянд болсон Ардын дээд хурлын чуулганд оролцсонгүй хэмээн өмнөд солонгосын мэдээллийн  Рёнхап агентлаг мэдээллээ.

Тосгоны хөгжил болон тохижилт, сайн сайхан байдлын тухай хууль тогтоомжийг хэлэлцэж байгаа энэ хурал БНАСАУ-ын нам төрийн удирдагчийн оролцоогүйгээр үргэлжилж байгаа юм байна. Энэ чуулганаар хөдөө нутаг, тосгоны тохижилт сайн сайхан байдлын тухай шинэ хууль батлах юм байна. БНАСАУ-ын Ардын дээд хурлын өмнөх чуулган энэ 2022 оны хоёрдугаар сард болсон юм.