Еврокомисс: Оросуудад шенгений виз олгох эсэхийг эргэн харна

Дэлхийн мэдээ

Өнөөдрийн байдлаар оросын  нэг сая орчим иргэн Шенгений виз эзэмшиж  тэд Европын холбооны улсуудад иргэн шиг нь зорчиж байна гэж  Европын холбооны Дотоод асуудал хариуцсан еврокомиссар Илва Йохансон өнгөрсөн мягмар гарагт болсон Европын холбооноос Оростой визийн дэглэмийн хэлэлцээрийг өөрчлөх тухай Еврокомиссын хуралд мэдэгдсэн байна.

“Оросын нэг сая орчим иргэн шенгений визтэй байна. Визийн дэглэмийг хөнгөвчлөх хэлэлцээрийг зогсоовол Европын  холбооны  гишүүн орнууд хүчин төгөлдөр байгаа визийг эргэн харах боломжтой болох юм” гэж хатагтай Илва Йохансон хэлжээ.

Ийнхүү Европын холбоо, Оросын хооронд визийн дэглэмийг хөнгөвчлөх хэлэлцээрийг зогсоох талаар Еврокомисс  мягмар гарагт ярилцсан байна. Ингэснээр энэ саналыг Европын холбооны улсуудын тусгай төлөөлөгч нар есдүгээр сарын 7-нд баталснаар энэ шийдвэр есдүгээр сарын 12-нд хүчин төгөлдөр болох юм. Улмаар Еврокомисс  энэ талаарх зөвлөмжийг Европын холбооны орнуудын консулын газруудад хүргүүлж шинэ нөхцөлд хэрхэн ажиллах, хил нэвтрэгчдэд тавих хяналтын чангатгах асуудлаар зөвлөмж хүргүүлэх юм байна.

Хатагтай Илва Йохансон энэ долоо хоногийн сүүлчээр Финлянд, Оросын хил дээр очиж “газар дээрээ нөхцөл байдал ямар байгаа”-тай танилцана.