Японы эрдэмтэд аврах ажилд ашиглах робот-жоом бүтээжээ

Дэлхийн мэдээ

Японы Riken компанийн эрдэмтэд нуранги дор дарагдсан хүмүүсийг хайж олох, эргэн тойрны мэдээлэл цуглуулах зориулалттай, цэнэг хуримтлуулагч бүхий үүргэвчтэй, алсын удирдлага бүхий бяцхан робот-жоомны эрлийз  зохион бүтээсэн байна.

Цөмийн дайныг ч тэсвэрлэн гарах чадвартай жоом нь сүүлийн жилүүдэд олон эрдэмтний сонирхлыг татаж судалгааны хэрэглэгдхүүн болж янз бүрийн туршилтад ашиглах болоод байгаа юм. Мадагаскарын жоомын бие дээр суурилуулсан маш нимгэн нарны зайн модуль нь хураагуурыг асар их эрчим хүчээр хангаж байгаа нь ажиглагдсан байна.

Японы эрдэмтдийн бүтээсэн  жоом нуранги дээгүүр гүйж, цахилгаан импульс нь хүний организмыг мэдрэн, жоомондоо нөлөөлж хэрэгтэй зүг рүү явуулах юм гэнэ.