Украинд байлдагч сайн дурынхны ажлын байрыг хадгалахыг Путин даалгав

Дэлхийн мэдээ

Украин дахь оросын цэргийн тусгай ажиллагаанд сайн дураараа оролцохыг хүссэн иргэдийн ажлын байрыг нь хадгалах болно гэж ОХУ-ын Ерөнхйилөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн байна. Одоо Петропавловск-Камчатскт ажиллаж байгаа төрийн тэргүүнтэй  орон нутгийн Онцгой байдлын газрын нэг ажилтан ирж уулзсан юм байна. Тэр цэргийн тусгай ажиллагаанд оролцохыг хүсэгч сайн дурынхныг  бүртгэж байгаа  цэргийн хэлтэст очсон тухайгаа Путинд ярьжээ. Тэр ажилтан хуулийн дагуу удаа хугацааны амралттай байгаа болохоор Украинд очиж байлдахыг хүссэн ч эргэн ирэхэд нь  ажлын байр нь хэвээр хадгалагдах эсэх нь баталгаагүй байж.

“Үүнээс үүдээд Владимир Путин ийм тохиолдолд оросын хууль тогтоомжийн дагуу засгийн газар энэ асуудалд анхаарч ажлын байрыг нь хадгалж байх баталгаа өгөх шаардлагатай” гэсэн хэмээн Песков хэлжээ.

Песков бас сайн дураараа Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцож байлдахаар явж байгааг хууль ёсны удаан хугацааны амралттай адил үзэж албан тушаалыг нь хэвээр хадгалах талаар хууль тогтоомжид өөрчлөлт  оруулна хэмээн амласан байна.