Кадыров  Чеченийн тэргүүнээс чөлөөлөгдөх нь гэснийг өөрөө няцаав

Дэлхийн мэдээ

ОХУ-ын Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров өөрийнхөө Telegram хуудсанд “Би өөрийн ард түмэн, ерөнхийлөгчөөс асуулгүйгээр албан тушаалаасаа “зүгээр л” явчих эрхгүй хүн” хэмээн мэдэгджээ. Өөрийг нь албан тушаалаасаа явах гэж байгаа болон, амбан захирагчийн албан тушаалд суусан хугацаагаараа дээд амжилт тогтоох гэж байгаа гэх мэтийн “дэмий яриа”-гаа орхихыг нийтэд уриалсан байна. Ноён Кадыров үүний өмнө харин ч эсрэгээрээ миний “явах цаг боллоо” гэж байсан юм.

“Үнэн хэрэг дээрээ би зүгээр л нэг явчих эрхгүй. Ард түмэн надад итгэж энэ улсын тэргүүн болгосон. Энэ итгэлийг биелүүлэх нь миний ариун үүрэг. Ажлаа өгч явж болно, гэхдээ ард түмнээсээ, Оросын ерөнхийлөгчөөс асууж байж явна. Тэгэхээр хугацаанаасаа өмнө ажлаа өгөх гэж байна гэдэг яриагаа цаашид орхих хэрэгтэй” гэж Чеченийн тэргүүн дүрс бичлэгээр илгээсэн илгээлтдээ дурдсан байна.

Тэр бас Чеченийн тэргүүний үүргийг 15 жил гүйцэтгэж байгаагаа дурдаад оросын амбан захирагчийн алба хашсан дээд амжилт 27 жил байгааг бас тэмдэглэжээ. Белгород мужийн амбан захирагч асан Евгений Савченко 1993-2020 он хүртэл муж тэргүүлж байсан юм байна.

“Би бол тийм “удаан суугаагүй, өмнөх дээд амжилт нь 27 жил байна шүү дээ. Тэгээд ч би энэ дээд амжилтыг эвдэхээр шийдсэн. Харж л байгаарай, би энэ үзүүлэлтийг давж чадна” гэж Рамзан Кадыров хэлжээ.

Чеченийн тэргүүн Рамзан Кадыров  үүний өмнө есдүгээр сарын 3-нд “хөөгөөгүй байгаа дээр нь явах цаг болсон”  гэж хэлсэн дүрс бичлэгээ тарааж байсан юм. Кремль ч энэ бичлэгийг үзсэн байдаг.

Рамзан Кадыров үүний өмнө 2016 оны хоёрдугаар сар, 2017 оны арваннэгдүгээр сард мөн л Чеченийн тэргүүний албан тушаалаа орхих бодолтой байгаагаа хэлж байсан юм.