Запорожийн атомын цахилгаан станцад гадаадын сэтгүүлчдийг оруулах гэнэ

Дэлхийн мэдээ

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг МАГАТЭ-гийн хүсэлтээр Орос улс өөрийн эзлээд байгаа Украины Запорожийн  атомын цахилгаан станцын нутаг дэвсгэрт гадаадын 60 гаруй сэтгүүлчийг оруулахыг зөвшөөрлөө гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Оросын яамны мэдээллээр бол Энергодар дахь атомын цахилгаан станцад Франц, АНУ, Хятад, Дани, Япон, Герман, Турк, Катар, Арабын нэгдсэн эмират, Өмнөд Солонгос, Вьетнам болон бусад улс орны сэтгүүлчид очих гэнэ.

Үүний өмнө Украины тал, Ерөнхийлөгч Владимир Зеленский оросын талыг Запорожийн атомын цахилгаан сатнцад Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг МАГАТЭ-гийн төлөөлөгчид, шинжээчид сэтгүүлчдийг оруулахгүй байна гэж буруутгасны дараа Орос ийм шийдвэр гаргажээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам бас украины тал МАГАТЭ-гийн шинжээчидтай хамтраад “өөрсдийнхөө тусгайлан бэлтгэсэн өрнөдийн сэтгүүлчдийг” оруулж атомын цахилгаан станцыг украины талд эргүүлж өгөхийг шаардуулах гэж байгаа юм хэмээн буруутгахаа бас мартсангүй.