Цаг агаар /2022.08.24/

Бусад

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүхэн салхитай байна.

2022 оны 08 сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

     Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын  нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.10-12 градус дулаан байна.