Цаг агаар /2022.08.23/

Бусад
 

Ихэнх нутгаар үүлшинэ.  Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд  6-11 метр.14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.