МАНАЙ ГАРГИЙН ЗЭСИЙН ХАМГИЙН ТОМ ОРДУУД

Дэлхийн мэдээ

https://thebiggest.ru/priroda/mestorozhdeniya-medi.html

 

Хүн төрөлхтний түүхэнд чулуун зэвсгийн үеийг зэс халж, хүмүүс энэ металлаар зэр зэвсэг,  хөдөлмөрийн багаж зэвсэг үйлдвэрлэх болсон. Манай гаргийн  зэсийн хамгийн том ордуудын тухай мэдээлэл энэ.

 

  1. Чукикамата. Чили

Дэлхийн зэсийн хамгийн том, бас хамгийн эртний ордын нэг, Андын нурууны төв хэсэгт 2840 метрийн өндөрт байх  Чукткаматын ордыг 1915 оноос ашиглаж эхэлсэн байна. Уурхайн карьер нь 4.3 км урт, гурван км өргөн. Өнөөдөр олборлох ажил 850 метрийн гүнд явж байна.

  1. Эскондида. Чили

Атакамын цөлд, алайн түвшнээс гурван мянган метрийн өндөрт ХХ зууны хоёрдугаар хагаст зэсийн асар том орд илрүүлсэн. Олон жил төсөл боловсруулсны эцэсти 1990 оноос ил аргаар зэс олборлож эхэлснээр 2011 онд манай гаргийн хамгийн том карьер болсон байна. 2007 онд энэ ордын хүдрээс 1,5 сая тонн зэс гаргаж авсан нь дээд амжилт байлаа. Тус уурхайн хоёр том карьерт нийтдээ 6000 хүн ажилладаг.

  1. Бингем-Каньон. АНУ

Бүр 1863 оноос ашиглаж ирсэн энэ уурхайн карьер 1200 метр гүн. Нийт 7.7 хавтгай дөрвөлжин метр талбай эзэлдэг карьерийнх нь өргөн дөрвөн км. Нийт 640 сая тоннын нөөцтэй энэ уурхай өдөр бүр 450 мянган тонн хүдэр олборлоход 1400 ажилчин ажилладаг. Тэртээ 2013 онд хөрс гулгаснаас уурхай хэдэн сараар ажлаа зогсоож байсан удаатай.

4.Кивино. АНУ

Мичиган мужид 1854 онд  ашиглаж эхэлснээс хойш түүхийнхээ туршид таван сая тонн зэс олборлосон уурхай. Жинхэнэ орд нөөц нь нуурын эрэгт оршдог энэ уурхай өнөөдөр хэдхэдэн карьераас хүдэр олборлодог.

5.Грасберг. Индонез

Жаин ууланд оршдог, олыборлох хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт ордог энэ уурхайгаас олборлох, боловсруулахад 20 мянган хүн ажилладаг. Ордын нөөц нь 27 сая тонн, жил бүр дунджаар 600 мянган тонн зэс олборлодог.

6.Кольяуаси. Чили

Нийт 17 сая тоннын нөөцтэй чилийн умард нутаг дахь энэ ордыг дэлхийн хэд хэдэн компани эзэмшдэгийн 44 хувийг нь Чили, Канадын компани эзэмшдэг. 2004 онд шинэ Росарио карьер нээснээр  хүдэр олборлолт нь 400 мянган тоннд хүрсэн.

7.Юбилейный. Орос

Башкортостан дахь энэ ордыг бүр 1966 онд нээсэн ч 1996 оноос ашиглаж эхэлсэн. Карьерынхаа хэмжээгээр Оростоо хамгийн томд ордоги бол хүдэр олборлолтын хэмжээгээрээ дөрөвт ордог.

8.Удокан. Орос

Ойн хайгуулын ажлын явцад  1949 онд илрүүлсэн энэ ордыг XXI зууны эхнээс л олборлож эхэлсэн. Өнөөдөр хайгуулын ажил 1200 метрийн гүнд хийж байгаа.Зэсийн хүдэр мөнхийн цэвдэгт, бас газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байгаа нь олборлох ажлыг хүндрүүлж байгаа уурхай.

  1. Антамина. Чили

Өмнөд Америкийн Андын нуруунд орших энэ ордыг 15-17 сая тоннын нөөцтэй гэдэг. Шиэ технологи ашиглаж байгаа болохоор олборлолтын явцад хүрээлэн байгаа байгаль орчинд бага хохирол үзүүлдэг. Зэсийн хүдрээ үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлдэг.

  1. Эль-Тесоро. Чили

Зэсийн маш өндөр агуулгатай 32 сая тоннын нөөцтэй энэ ордыг 2008 онд илрүүлэн 2009 он гэхэд геологи хайгуулын ажлаа дуусгаж, ашиглаж эхэлбэл  чилийн уул уурхай, олборлолтын салбарыг цоо шинэ түвшинд гаргана гэж үзэж байгаа. 

ЗЭС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЛААРХ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, БАГА ХУРАЛ-2022

-Өнгөт төмөрлөг, зэсийн Олон улсын “Guangzhou International Non-Ferrous Metals and Copper Exhibition 2022” үзэсгэлэн.

БНХАУ-ын Гуанжоу хотноо 2022 оны есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд

“China Import and Export Fair Pazhou Complex” төвд

-Өнгөт металл боловсруулах технологийн олон улсын "Aluminium Nonfermet Kielce 2022” үзэсгэлэн.      

-Польшийн Кельце хотноо есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд "Kielce Fairground” төвд

Өнгөт төмөрлөгийг дахин боловсруулах Олон улсын "Recykling Kielce 2022”

Үзэсгэлэн.

-Польшийн Кельце хотноо есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд "Kielce Fairground” төвд

“Зэс, латунь, хүрэл: Үйлдвэрлэл, хэрэглээний төлөв” Бүх оросын 11 дүгээр бага хурал.

-Москва хотноо есдүгээр сарын 29-30-нд

Төв Азийн уулын тоног төхөөрөмж, хүдэр олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн “Mining and Metals Central Asia 2022” үзэсгэлэн.

-Казахстаны Алма-Ата хотноо есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд

Ялтсан металл үйлдвэрлэх болон боловсруулах тоног төхөөрөмж, технологийн олон улсын 26 дахь “EuroBLECH 2022” үзэсгэлэн

-Германы Ганновер хотноо аравдугаар сарын 25-28-ны өдрүүдэд