Хоёр албан тушаалтны ХОМ-ийг мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлжээ

Улс төр

Авлигатай тэмцэх газар 2020 оны зургадугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт 15 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 50 мэдүүлгийг хянан шалгасан байна. Хянан шийдвэрлэсэн 12 мэдүүлгээс зөрчилтэй 1, зөрчилгүй 2, зөрчилд тооцохгүй анхааруулсан 7, мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлсэн хоёр мэдүүлэг бий аж.

 

Одоогоор ажиллагаанд 38 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж буй юм байна.