Хөдөлгөөнт эргүүлд 1200 алба хаагч оролцож байна

Нийгэм, Эдийн засаг

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран нийслэлийн ногоон бүс орчимд 1200 алба хаагч хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. Тэдгээр албан хаагчид 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд ирэх  6 дугаар сарын 10-ныг хүртэл ажиллах юм.

Мөн өнгөрсөн 7 хоногт  өнжмөл өвсний гал түймэр 17 удаа гарснаас Ойн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 25 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгож, Ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон 3900 орчим иргэнд ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч буулгажээ.