С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг шүүх хурал болж байна

Улс төр

Оюутолгой төслийн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайд хийсэн гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна.

Өмгөөлөгч нарын зүгээс "С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нар УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан. Ийм үед Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авалгүй цагдан хорьсон нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчиж, сонгогчдын эрхэнд халдсан" гэдэг мэдээллийг хийгээд буй.

Мөн АН-ын зүгээс "Энэ хэрэг явдлыг сонгууль болохоос өмнө ч юм уу, эсвэл сонгуулийн санал хураалт болж өнгөрсний дараа шийдэх хангалттай хугацаа байгаа. Гэтэл УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө өндөр рейтингтэй яваа нэр дэвшигч нарыг цагдан хорьсон нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн эрх баригч намынхны явуургүй үйлдэл" гэж мэдэгдээд буй юм.