Сонгуулийн сурталчилгааг VI/22-ны өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно

Улс төр

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу даваа гарагийн буюу зургаадугаар сарын 22-ны өдрийн 00.00 цагт сонгуулийн сурталчилгаа өндөрлөнө.

Сурталчилгаа зургаадугаар сарын хоёрны өдөр эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад 1276 гаруй гомдол, дуудлага мэдээлэл ирсэн байна. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шалгалт явуулахад гарал үүсэл нь тодорхойгүй 250 гаруй сая төгрөг хураан авчээ. Хураан авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараахаар ашиглах гэж байсан эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна. Энэ мөнгийг хууль бус зүйлд ашиглах гэж байсан нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.