Сирийн Ерөнхийлөгчийн авга ах мөнгө угаасан хэргээр шоронд хоригдлоо

Дэлхийн мэдээ

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын авга ах мөнгө угаасан хэргээр 4 жилийн хорих ял авах болсныг Францын дээд шүүхээс өнөөдөр мэдээллээ.

Рифаат аль Асад хэмээх энэхүү эрхэм нь өдгөө 82 настай ба тус улсад дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан нэгэн ажээ. Тэрбээр Францад үл хөдлөх хөрөнгөтэй болох зорилгоор 90 сая еврогийн үнэтэй орон сууц, оффисийн байр худалдаж авсан бөгөөд ингэхдээ Сирийн төрийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутгагджээ. Мөн Лондон, Парис зэрэг хотод байрлах эд хөрөнгийг нь хураан авч шүүхэд шилжүүлсэн байна.

Түүний зүгээс тус үйлдлийг няцааж буй бөгөөд давж заалдах болно гэдгээ мэдэгдсэн юм.