Казахстаны Ерөнхийлөгч асан Назарбаев Covid-19 -ын халдвар авчээ

Дэлхийн мэдээ

Казахстаны экс Ерөнхийлөгч 79 настай Нурсултан Назарбаевийн Covid-19 шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлалтад орсон хэмээн түүний төлөөлөгч Айдос Укибай твиттер дээрээ жиргэжээ.

Айдос Укибай “Санаа зоволтгүй ээ. Түүний бие сайн байгаа. Тусгаарлалтаасаа ажлаа хийнэ” хэмээн бичжээ. Казахстанд коронавирусийн тархалтыг тогтоон барихаар зарласан хөл хорио тавдугаар сарын 11-нд дууссан ч зарим хотуудад хөл хориог цуцлаагүй байгаа билээ. Өнөөдрийн байдлаар тус улсад халдвар авсан нийт 15877 тохиолдол, нас барсан 100 хүн бүртгэгдээд байна.

Эх сурвалж:  REUTERS