Орос цэргүүд оймс өмсдөггүй байсан нь америк нийтлэлчийг гайхашруулжээ

Дэлхийн мэдээ

АНУ-ын нийтлэлч Калеб Ларсон The National Interest сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ ЗХУ-ын цэргүүд оймс өмсдөггүй, ороолтоор хөлөө ороодог байсан нь гайхашрууллаа хэмээн бичжээ.

АНУ-ын цэргүүд дэлхийн хоёрдугаар дайны сүүл үеэс оймс өмсч эхэлсэн байхад Зөвлөлтийн цэргүүд даавуугаар хөлөө ороодог байжээ хэмээн бичсэн байна. Ингэхдээ хөлний ороолтыг “өмхий үнэртэй даавууны өөдөс” хэмээн нэрлэжээ.

“Ороолтыг хөлдөө ороох тийм ч амар биш. Ороолт хөлд эвтэйхэн, холгохгүй байхын тулд дадал хэрэгтэй. Цэргүүд өвөл, зуны гэсэн хоёр төрлийн ороолт хэрэглэж байжээ. Дулаан улиралд нимгэн даавуун ороолт хэрэглэдэг байсан бол өвлийн цагт үсэрхэгдүү даавуун, зузаан ороолт хэрэглэдэг байжээ” хэмээн Калеб Ларсон бичсэн байна.

Орос улс 2013 оноос цэргийн хангамжинд хөлний ороолт хэрэглэхээ больж оймс өмсдөг болсон гэжээ. 2013 онд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хөлний ороолт цэргийн хангамжаас хасах тушаал гаргасан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ