Ханхүү Чарльз үнэрлэх, амтлах мэдрэхүйгээ алджээ

Дэлхийн мэдээ

Их Британийн ханхүү Чарльз өнгөрсөн 3-р сард коронавирусын халдварт өртөж, тусгаарлалтад орсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр төд удалгүй эдгэрсэн гэдгээ зарлаж, олон нийтийн үйл ажиллагаанд хэвийн оролцох болсон билээ.

Харин түүний биед  коронавирусын халдварын хортой нөлөө хэвээр үлдсэн байгаа бөгөөд амтлах болон үнэрлэх мэдрэхүйгээ алдаж одоо ч зүгээр болоогүй гэнэ.

Дөнгөж халдварт өртсөний дараах үетэй харьцуулбал одоо арай дээрдсэн ч бүрэн эдгэрээгүй болохыг тайлбарлажээ.

Коронавирусын гол шинж тэмдгүүдийн нэг бол үнэрлэх мэдрэхүйгээ алдах гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна.