Ноос, ноолуур шинжих багтай болов

Нийгэм, Эдийн засаг

Ноолуурын бэлтгэн нийлүүлэлт, чанараараа Монгол Улс дэлхийд тэргүүлэх хэмжээнд  байдаг ч өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд ноолуурын чанараа олон улсад баталгаажуулах шаардлага бий. Үүнийг дагаад ноос, ноолууран бүтээгдэхүүн олон улсын стандартад нийцсэн, бас тохирлын тэмдэгтэй байх ёстой.

Тэгвэл тохирлын тэмдэг олгох мэргэшсэн Баталгаажуулалтын алба Монголын Ноос, ноолуурын холбооны дэргэд байгуулсан байна. Энэ алба нь ноос, ноолуурын салбарын шилдэг, зөвлөх инженерүүдээс бүрдсэн бөгөөд тухайн алба буюу багт  Стандарт, хэмжил зүйн газраас мэргэшсэн шинжээчийн үнэмлэх, сертификат  гардуулж өгсөн байна.