Хар ус нуурын рашаанд амрахыг түр хоригложээ

Нийгэм, Эдийн засаг

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас хөл хорионы улмаас иргэдийг Хар ус нуурын рашаанд амрахыг түр хоригложээ.

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, аймаг дахь Цагдаагийн газар хамтран загас үржлийн үеийн хууль бус үйлдэл, агнуураас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар болон Хар-Ус, Алаг цар болон нуурын баруун, зүүн эргээр эргүүл хяналтыг хийж байна.


Мөн энэ үеэр иргэдэд байгаль орчны эсрэг гэмт хэргээс сэрэмжлүүлэн мэдээлэл сурталчилгаа хийж байгаа аж. Иргэд Хар ус нуурын рашаанд  ихэвчлэн 6 дугаар сарын эхээр ирж амардаг бөгөөд энэ жил коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор хөдөлгөөнийг түр хоригложээ.