Цэцэрлэгт хүрээлэнгээс 2 эмэгтэйн цогцос олджээ

Дэлхийн мэдээ

Их Британи улс дахь Лондон хотын баруун хойд хэсэгт байрлах нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс 2 эмэгтэйн цогцос олдсон талаар өнөөдөр мэдээллээ.

Эдгээр цогцсуудыг ням гарагт 13 цагийн орчимд олсон бөгөөд хэргийн газар цагдаагийн байгууллагынхан ажилласаар мөрдлөг явуулж байна гэжээ.

Талийгаачдын хэн болохыг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа ба хамаатан, төрөл төрөгсдөөр нь таниулахаар бэлдэж байна  гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээллийг хараахан өгөөгүй юм.