Авлигыг таслан зогсоох зорилгоор Ватикан тендерийн шинэ хууль гаргав

Дэлхийн мэдээ

Ватиканаас тендерийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, өрсөлдөөнт сонгон шалгаруулалт явуулж зардлыг бууруулах зорилгоор шинэ хууль гаргаад байна. Даваа гарагт хэвлэгдсэн уг хууль нь Пап Францисаар удирдуулсан 4 жилийн ажлын үр дүн юм.

2013 онд сонгогдсон Аргентин Пап лам Францис нь Ватиканы санхүүгийн сахилга батад анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд энэ нь зарим санваартны эсэргүүцэлтэй тулж байсан юм.

“Шинэ хууль авлигын аюулыг үлэмж бууруулна” гэж хуулийн танилцуулгад дурдсан байна.

 

Уг хуульд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой хэрэгт яллагдсан хүмүүсээс ирүүлсэн тендерээс татгалзах, тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд ёс зүйн зарчмыг баримтлах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх асуудал тусгагдсан байна.