Ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон тэтгэмжийн хэмжээ 43 хувь өсжээ

Улс төр

"COVID-19" цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын 2020 оны эхний 4 сарын эдийн засаг, нийгмийн төлөв байдлын судалгааг хүргэж байна.

ҮСХ-ноос 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр тархаасан нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллээр 2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс ДНБ 10.7 хувь, Уул уурхайн салбар 29.5 хувь, Жижиглэн худалдааны борлуулалт 11.5 хувь, Нийтийн хоолны салбарын орлого 2.6 хувь, Зочид буудлын салбарын орлого 42.9 хувь тус тус буурч,Төлбөрийн тэнцэл 767.0 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Харин Хөдөө аж ахуйн салбар 14.0 хувь, Аж үйлдвэр, барилгын салбар 6.4 хувь Ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон тэтгэмжийн хэмжээ 43.0 хувь тус тус өсжээ.

Эх сурвалж: ҮСХ