Хөл хориог зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах саналыг гаргалаа

Улс төр

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах саналыг гаргалаа.

Тэрбээр "Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл тогтоосныг сунгаж зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах асуудлыг хэлэлцэх гэж байна. Дэглэмийг сулруулж болохгүй гэж үзэж байна" хэмээн тодотголоо.