Шакира гэрийн багш болжээ

Соёл урлаг, Спорт

Колумб гаралтай дуучин Шакира коронавирусийн эсрэг хөл хорионоос болж гэрийн багш болжээ. Тэрбээр долоон настай Милан, таван настай Саша нартаа гэрээр хичээл зааж байгаа аж. Өдгөө 43 настай Шакира Испанид гэр бүлийн хамт хөл хоригджээ.

Үүний зэрэгцээ тэрбээр 66 сая дагагчтай Инстаграм хуудсандаа натурал нүүр будалт хэрхэн хийх тухай видео бичлэг оруулжээ. Тэрбээр үр бүтээлтэй өдрийг эхлүүлэхэд нүүр будалт чухал нөлөөтэй байдаг тухай ярьсан байна.

Өмнө нь тэрбээр Испанийн улстөрчдөд хандан ядаж хүүхдүүдийг гадаа гарч, агаар амьсгалахыг зөвшөөрөөч хэмээн гуйж байв. Учир нь Испанид хөл хориогоо зөөлрүүлэхдээ насанд хүрэгчдийг нохойгоо салхилуулах эсвэл дэлгүүр орохоор гарахыг зөвшөөрсөн аж. Гэтэл өсч яваа хүүхдүүдэд цэвэр агаар, нарны гэрэл бие болон сэтгэлзүйн эрүүл мэндэд нь зайлшгүй хэрэгтэй байгааг Шакира учирлажээ.