ҮАБЗ хуралдаж байна

Улс төр

ҮАБЗ-өөс "коронавирусын цар тахлын хоёр дахь давалгаа Монгол Улсад нөлөөлж, дотооддоо цар тахлын халдвар алдсан нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан монголчууд бидэнд илүү хариуцлагатай, сонор сэрэмжтэй, сахилга баттай байх цаг үе тулгарч байна.

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдээс өгч байгаа зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэн эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бодит мэдээлэлд тулгуурлан үүсээд байгаа асуудалд хандах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна" гэсэн уриалгыг дэвшүүлээд байгаа. ҮАБЗ өнөөдөр халдварын тархалт, авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа аж