Карабахын дайчид ОХУ, Армян, Азербайжаны хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв

Улс төр
Арцахын батлан хамгаалахын дайчид Баку, Москва, Ереваны гал зогсоох талаар хийсэн гурван талт хэлэлцээрийг биелүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Өөрсдийгөө бүгд найрамдах улс хэмээн зарласан Карабахын цэргийнхэн энэ хэлэлцээрээр карабахын ихэнх нутаг Азербайжаны мэдэлд үлдэж байгааг звөшөөрөхгүй гээд өөрсдийн эзэлсэн байрлалдаа хэвээр үлдэнэ гэснийг Аvia.pro хэвлэл мэдээлжээ.
Үүнд карабахын АРФ намынхны бүрдүүлсэн сайн дурын “Дашнакцутян” отрядууд байгаа юм хэмээн эдний нэг Гегам Манукян гэгч баталсан байна. Намын энэ байр суурьтай гадаадад байгаа салбарууд нь ч нэгдэж Карабахын талаарх энэ хэлэлцээрийн эсрэг арга хэмжээнд бэлтгэж байгаа юм байна.