"Монгол, Германы хамтын ажиллагааг олон улсын тавцанд бэхжүүлж, харилцан дэмжлэг үзүүлэх нь чухал"

Нийгэм, Эдийн засаг

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ё.Розенбергийг 2020 оны 10 дугаар сарын 2-нд хүлээн авч уулзав.

 

Уулзалтаар Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, энэ жил хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцлоо.

Ковид-19 цар тахлын нөлөөг бууруулахын тулд улс орнууд харилцаа, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, нягт хамтран ажиллахын зэрэгцээ хоёр талын хамтын ажиллагаагаа олон улсын тавцанд ч бэхжүүлж, харилцан дэмжлэг үзүүлэх нь чухал байгааг талууд мөн тэмдэглэв.

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам