Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээж хэвийн горимд шилжүүлэв

Нийгэм, Эдийн засаг
Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны 12.00 цаг хүртэл автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаагаад байсан билээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын үйлчлэх хугацаа дуусч өнөөдөр буюу 10 дугаар сарын 02-ны 12.00 цагаас авто замын хөдөлгөөнийг нээж хэвийн горимд шилжүүлэв.