ХӨСҮТ: 1455 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.10.01/ мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид  сүүлийн хоёр хоногт  нийт 1455  сорьцод  шинжилгээ хийхэд  коронавируст халдвар илрээгүй. Үүнийг задалбал,

  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит онгоцоор энэ сарын 16-нд ирсэн 262 хүний давтан шинжилгээ
  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор есдүгээр сарын 27-нд ирсэн 227 хүний шинжилгээ
  • Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор есдүгээр сарын 17-нд ирсэн 225 хүний давтан шинжилгээ
  • Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор есдүгээр сарын 29-нд ирсэн 15 хүн
  • ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 2 хүн
  • Дундговь аймагт тусгаарлагдаж буй 36, Дорноговь аймагт тусгаарлагдсан 139, Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 16 хүн
  • Ачаа тээврийн 53 жолооч
  • Сайн дурын 1 хүний шинжилгээний хариу тус тус сөрөг гарч коронавирус илрээгүй байна

Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол бүртгэгдсэнээс  307 нь буюу 98 хувь эмчлэгджээ.  Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавируст халдвараар өвдсөн зургаан хүн эмчлүүлж байна.