МОНГОЛ армийн мэргэшсэн САНХҮҮЧ

Улс төр

...Улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг өнөөдөр нугалж байгаа хамгийн том салбар бол Монголын Батлан хамгаалах...

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа 

Д.Ганхуягийг  2020 оны наймдугаар сарын 5-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилсон. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй Д.Ганхуягийн хувьд 2015 оноос Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар томилогдсон түүний хувьд 2005 онд Конго улсад цэргийн ажиглагч офицероор, 2008 онд Либери улсад Сьерра Леон улс дахь Цэргийн багийн холбогч офицероор тус тус үүрэг гүйцэтгэсэн мэргэшсэн офицер юм.

Улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн бай­гуулалтын томоохон ажлуудыг өнөөдөр нугалж байгаа хамгийн том салбар бол Монголын Батлан хамгаалах. Энэ үүргийг ч чин сэтгэлээсээ, хичээнгүй хөдөлмөрөөрөө нугалж байгаа олон мянган алба хаагчдын нэг Д.Ганхуягийн хувьд даян дэлхийд энх тайвныг тогтоох үйл хэрэгт Монгол цэрэг мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлтээр бусад орны цэргийн алба хаагчдыг үлгэрлэн манлайлж ажилласан нэгэн. Д.Ганхуяг, “цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба. Тиймээс хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх, эх оронч үзэлтэй иргэн болгон хүмүүжүүлэх тал дээр хамгийн ихээр анхаарч ажилладаг, туршлагатай” хэмээн хэлсэн үгэндээ онцолж байв. 

Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн дарга хэмээх хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албыг хашиж хашиж буй хурандаа Д.Ганхуяг нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай аж. 1995 онд Нийслэлийн 87 дугаар дунд сургууль, 1999 онд Батлан хамгаалахын их сургууль, 2004 онд Америкийн Нэгдсэн Улсад Армийн санхүүгийн офицерын сургууль, 2008 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дайны коллежийн дээд дамжаа, 2011 онд ҮБХИС-ийн магистрын дамжааг тус тус төгссөн, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, нийтийн удирдлагын магистр.

Тэрбээр 1999-2000 онд БХЯ-ны Санхүүгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст мэргэжилтэн, 2000 онд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Барилга, орон сууцны хэлтэст мэргэжилтэн, 2000-2005 онд Зэвсэгт хүчний 014, 150 дугаар ангид санхүүгийн дарга, 2005-2008 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид санхүүгийн дарга, 2010-2012 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтэст Санхүүгийн удирдлагын мэргэжилтэн, Тайлан бүртгэлийн бодлогын ахлах мэргэжилтэн, 2012-2015 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газарт Санхүүгийн хяналтын албаны дарга, 2015 оноос БХЯ-ны  Төрийн захиргааны удирдлагын газарт Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалд тасралтгүй ажилласан туршлагатай санхүүч,мэргэшсэн офицер юм.

Х.Заяа