СЕХ-ноос 800 нэр дэвшигч үнэмлэхээ гардан авчээ

Улс төр

Нийслэлийн Иргэдийн төлөө­лөгчдийн хурлын 2020 оны ээл­жит сонгуулийн бэлтгэл ажил­тай холбоотой мэдээллийг нийс­лэлийн Сонгуулийн хороо­ноос өглөө. Нийслэлийн хувьд 45 мандаттай бөгөөд нийт зур­гаан нам эвсэл, хоёр бие даагч өр­сөл­дөж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 800  нэр дэв­шигч бүртгүүлж үнэмлэхээ гарджээ.

Монгол Улсын аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөө­лөгч­дийн хурлын сонгуулийн хуулинд заасны дагуу нийс­лэлийн Сонгуулийн хороо орон нут­гийн сонгуулийн бэлтгэл аж­лыг зохион байгуулж буй юм. Нийс­лэл дүүргийн Сонгуулийн хо­роод сонгуульд оролцох нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчиг­дөр гардуулсан. Нийслэл болон дүүргийн  хэмжээнд орон нут­гийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг тоог  нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд танилцууллаа. Үүнд:

• Багануур дүүрэг  17 мандаттай. Монгол ардын нам болон Ардчилсан намаас 34 нэр дэвшигч үнэмлэхээ авсан.

• Багахангай дүүрэг 17 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын 36 нэр дэвшигч үнэмлэхээ авсан.

• Баянгол дүүрэг 41 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам,

• Баянзүрх дүүрэг 43 мандаттай. Нэг бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл,

• Налайх дүүрэг 25 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл ,

• Сонгинохайрхан дүүрэгт 45 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам,

• Сүхбаатар дүүрэг 35 мандаттай. Хоёр бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам,

• Чингэлтэй дүүрэг 35 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам

• Хан-Уул дүүрэг 35 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Монголын ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний нам,

Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчтэй  холбоотой нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ асуудлаар нийслэлийн Сонгуулийн хороо­ны нарийн бичгийн дарга Б.Амартүвшин танилцууллаа.

Тэрбээр “Нийслэлийн Сон­гуулийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн тог­тоолоор Хөдөлмөрийн үн­дэс­ний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэн н.Бямбадэлгэр нарын нэхэмжлэлтэйгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр гомдол гарсан. Тус гомдлын дагуу 2020 оны есдүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаас шүүгчийн захирамж албан ёсоор нийслэлийн Сонгуулийн хороонд ирлээ. 2020 оны есдүгээр сарын 29-ны өдрийн 7337 шүүгийн захирамжаар нийслэлийн Сон­гуу­лийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн А/21 дугаар тогтоол буюу Хөдөл­мөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн шийд­вэрийг түдгэлзүүлсэн байгаа. Түдгэлзүүлсэн шийдвэртэй хол­боотойгоор нийслэлийн Сонгуулийн хороо Хөдөлмөрийн намтай холбоотой аливаа үйл ажиллагаа явагдахгүй” хэмээлээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс