Г.Занданшатар : Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгохоор УИХ, Засгийн газар хатран ажиллаж байна

Улс төр

УИХ-ын  намрын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын шийдвэр гарснаас хойш зээлийн хүү 1 хувь буурсан сайн мэдээтэй байна. Банкны зээлийн хүүг бууруулах хүрээнд ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар УИХ, Засгийн газар хамтран ажиллаж, зарчмын хувьд шийдэлд хүрээд байна. 

Монгол Улс "Саарал жагсаалт"-аас гарах тайлангаа өнгөрсөн дөрөвдүгээр сард амжилттай хамгаалсан. Зургаан үүрэг даалгавраас дөрвийг нь биелүүлсэн. Үүнийг газар дээр нь хянаж шалгахаар ажлын хэсэг ирээд ажиллаж байгаа. Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тууштай тэмцэж байгаагаа дахин хэлье" гэлээ.