Хамаг монголчууд бүү мартахтун

Улс төр

Монгол оронд ардчилсан хувьсгал ялж, улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр бий болгосноор 1991 онд хөшөө босгохоор болж хөшөөний шилдэг загварын уралдаан зарласнаар уран барималч Л.Болдын  төсөл шалгарч 1997 онд энэ хөшөөг зэс хөөмлийн аргаар бүтээж босгосон байна. 

Монголын төр  1921-1990 оны хооронд улс төрийн шалтгаанаар хэлмэгдүүлсэн  30 мянга гаруй хүний дурсгалд зориулж босгосон эл  хөшөөнд жил бүрийн есдүгээр сарын 10-нд буюу Олон улсын хүний эрхийн өдрөөр төр засгийн удирдлага, ард иргэд цэцэг өргөж, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнтэй нь уулздаг юм. 

Уг хөшөө хүний эрх чөлөөг хааж боож, хязгаарлаж байгааг илэрхийлсэн  дөрвөлжин хар төмөр хүрээг нураах гэсэн  эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгсдийн дүрийг илэрхийлжээ.

Ханын дотор талд “Цаазын ялгүй Монгол Улс” хэмээх уриалга үг байдаг бол суурин дээр

“Халуун итгэл цөхөрсөн

Хатан зүрх шархирсан

Хар дарсан зүүд шиг он жилүүдийг

Хамаг монголчууд бүү мартахтун” гэсэн үг сийлсэн байдаг. 

Х.ӨЛЗИЙ