ТӨВ БОЛОН ХОЙД БҮСИЙН АЙМГУУДЫН НОМЫН САНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Соёл урлаг, Спорт

    Дархан-Уул аймгийн Төв номын сангийн 60 жилийн ойн хүрээнд төв болон хойд бүсийн аймгуудын номын санчдын зөвлөгөөнийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Дархан-Уул аймгийн төв номын сан, Монгол Улсын Үндэсний номын сан хамтран 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр 100 гаруй номын санч- мэдээллийн ажилтнуудыг хамруулан ном хэвлэлийн салбарт тулгамдаж асуудлыг хэлэлцэж, санал зөвлөмж гаргалаа.