Өнөө жил бол манай “АЛДАР” спорт хорооны хувьд алтан үсгээр бичигдэх түүхэн жил байлаа.
“ПАРИС-2024” XXXIII удаагийн Зуны олимпын наадамд Монгол Улсаас нийт 32 эрх авч оролцсоны 17 нь манай “Алдар” спорт хорооны тамирчин байв.
Тэдний дундаас У.Сүрэнжав Парис-2024 Паралимпийн наадмын Таеквондогийн төрөлд АЛТАН медаль, Г.Болор-Эрдэнэ 63 кг-ийн жинд, МӨНГӨН медаль хүртэж монгол төрийн далбаагаа олимпийн тэнгэрт мандуулсан бахдам амжилт гаргасан билээ.
Мөн өнөө жилийн ҮИБН-аар манай “АЛДАР”-ын бөхчүүдээс төрийн наадмын үзүүр болон улсын начин цолтнууд, сурын болон шагайн харвааны олон мэргэчүүд тодорсон сайхан жил байлаа.
Энэ онд “АЛДАР” спорт хорооны тамирчид 167 тэмцээн уралдаанаас 264 алтан медаль, 290 мөнгөн медаль, 249 хүрэл медаль тус тус хүртэж нийт 803 медалийн эзэд болцгоолоо.
ТА БИДНИЙ ИТГЭЛИЙГ АЛДААГҮЙ ТАМИРЧНЫ АЛДАР ХЯМДХАН ОЛДООГҮЙ.
0 Сэтгэгдэл