Б.НАРАНТУЯА ДЭЛХИЙН ЗУРГААН УДААГИЙН АВАРГА НГ ОН-ИТЭЙ МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ

Соёл урлаг, Спорт

🔸Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.

🔸Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.

🔸Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээ шатанд Монголын тамирчин Б.Нарантуяа Хонгконгийн тамирчин, снукер бильярдын дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Нг Он-Итэй мөнгөн медалийн төлөө өрсөлдөх гэж байна. Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.