“ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ СТРАТЕГИЙН ҮНДЭС” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ

Нийгэм, Эдийн засаг

   Зам тээврийн яамны төрийн албан хаагчдын “Мэдээллийн цаг”-аар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Бригадын генерал,  Доктор (Ph.D), дэд профессор, зөвлөх инженер  Дашцэдэнгийн Баасандамба “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн үндэс” сэдвээр мэдээлэл өглөө.

Тэрээр төрийн алба хаагчдад Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  тусгагдсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлогын чиг хандлага, Засгийн газраас дэвшүүлж буй   үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх бодлого хоорондын уялдаа холбоо, аюулгүй байдлын гадаад, дотоод орчны  нөлөөлөл, түүнд Монгол Улсын баримталж буй бодлого, байр суурийн талаар мэдээлэл өгч санал солилцлоо.