Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн зөвлөлийн "Кино урлагийг дэмжих сан"-ийн 2023 оны II дугаар ээлжийн сонгон шалгаруулалтаас шалгарсан төсөл болох “Кино зураглаач, гэрэлтүүлгийн” сургалтыг 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд 85 уран бүтээлч, кино сонирхогчдыг хамруулан зохион байгууллаа. Мөн сургалтын хүрээнд БНСУ-ын “Memories of murder” уран сайхны киноны зураглаач Ким Хён Гү-тэй ярилцах нээлттэй уулзалт болсноороо онцлогтой байв.
0 Сэтгэгдэл