ДЭД АХЛАГЧ М.ЭНХЖАРГАЛ ОЛИМПЫН ЭРХ АВЛАА

Соёл урлаг, Спорт

  Тайландын Бангкок хотноо болж буй Олимпын эрх олгох боксын сүүлчийн тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг жинд "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн ахлах планшетчин, ОУХМ, дэд ахлагч М.Энхжаргал дөнгөж сая Венесуэлийн тамирчныг 3:2-оор хожсоноор Парисыг зорих эрхээ хүртлээ.

  Тэрбээр өнгөрсөн онд Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн ба энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Баярлах болоогүй, цаашид даваанууд байна. Нэн тэргүүнд олимпын эрхээ авч, медаль хүртэхийн төлөө хөдөлмөрлөх болно. Олимпын эрхээ авчихлаа гэж ярих өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна" хариулж байснаа ийнхүү баталж чадлаа.