МЖБХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДАШТ-Д ӨРСӨЛДСӨН БАГ ТАМИРЧИДТАЙ УУЛЗАВ

Соёл урлаг, Спорт

   Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчид өнгөрсөн өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн. Улмаар эмэгтэйчүүдийн 48 кгд ОУХМ Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73 кгд ОУХМ Л. Анхзаяа хүрэл медаль хүртсэн. Дэлхийн  дэвжээнд өрсөлдсөн  шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчидтай   Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х. Баттулга уулзаж амжилт хүсэв.