Чингис хаан Үндэсний музей нь гурван дурсгалт газраас илэрсэн олдвороор сан хөмрөгөө баяжуулан (2024.05.28) үзмэрээ хүлээн авлаа.
МУИС-ийн Археологийн судалгааны төвийн хээрийн шинжилгээний баг Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой 2 монгол булшийг 2022 онд малтан судалсан байдаг. Тус булш нь 7 метрийн голчтой цагариган хэлбэрийн чулуун дараастай дурсгал юм. Уг дурсгалаас илэрсэн 26 ширхэг үзмэрийг Соёлын Өвийн Үндэсний Төв сэргээн засварлаж, Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт байрлах Монголын их эзэнт улсын танхимд үзмэр болгон дэглэлээ. Эдгээрээс онцлох үзмэр болох XIII-XIV зууны язгууртан эмэгтэйн хос галт шувуун дүрслэлтэй алтан эмээл, хүрэл толь, мөнгөн сав суулга зэрэг болно.
Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших Балгасан тал буюу Гол Мод 2 бол Хүннүгийн язгууртны оршуулгын томоохон цогцолбор дурсгалт газар юм. Уг газраас олдсон зарим нэгэн хэрэглэгдэхүүнийг МУИС-ийн Шинжлэх, ухаан технологийн Улаанбаатар паркаас хүлээлгэн өглөө. Тус байгууллагаас 2023 оны 10 дугаар сард Говьсүмбэр аймгийн төвөөс 18 км зайд орших Их Сансар хэмээх дурсгалт газарт хийгдсэн археологийн авран хамгаалах малтлага судалгаагаар илэрсэн хүннүгийн үед хамаарах дөрвөн булш оршуулгын дурсгалаас илэрсэн үнэт чулуун чимэглэлтэй бүсний арал тэргүүтэй үзмэрүүдийг хүлээн авлаа. Эдгээр дурсгалууд нь музейн гуравдугаар давхарт байрлах Эртний төрт улсуудын танхимд дэглэгдэхээр төлөвлөгдөж байна.
Дээрх малтлагаас гарсан олдворуудыг хүлээлгэн өгсөн нэр бүхий хүмүүст Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгийг баяжуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Чингис хаан болон Монголын төрт улсуудын түүхэнд холбогдох соёлын өвийн дурсгалыг цуглуулах ажилд идэвх гаргасанд нь талархал илэрхийлэн “Батламж” гардуулан өглөө.
1 Сэтгэгдэл
purchase lasuna online - <a href="https://infoherbalmz.com/">purchase lasuna sale</a> order himcolin without prescription