Б.Балжинням найруулагчийн мэндэлсний 80 жил, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ

Соёл урлаг, Спорт

“Кино найруулагч Бэгзийн Балжинням сан” ТББ 2021 оны 12 дугаар сард байгуулагдсан билээ.

Монгол Улсын Төрийн Шагналт, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн нэрт кино найруулагч Б.Балжиннямын Монголын кино урлагт оруулсан хувь нэмэр, уран бүтээлийг судлах, сурталчлан таниулах, түүний бүтээсэн урлаг соёлын их өвийг хойч үедээ өвлүүлж, нэрийг нь мөнхлөх эрхэм зорилготой.

2022 онд Б.Балжинням найруулагчийн мэндэлсний 80 жилийн ой, түүний бүтээсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” түүхэн уран сайхны киноны 30 жилийн ой тус тус тохиож байгаа бөгөөд уг сангаас хөтөлбөрт заагдсан арга хэмжээнүүдийг 2022 оны 10 дугаар сарын 17-оос 24-ний өдрүүдэд хэрэгжүүлэх гэж байна. 

    Кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жилийн ойн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулагч, оролцогч, дэмжигч, хандивлагч маш олон байгууллагууд болон хувь хүмүүс байгаа билээ.     Үүнд: 

  • Соёлын Яам
  • Архивын Ерөнхий газар
  • Монголын Үндэсний Кино Урлагийн Академи
  • Монгол Арт галерей
  • Чингис Фильм ХХК
  • ЭсТи студи
  • СинеАрт студи
  • ГАММА фото Агентлаг
  • КУДС
  • СУИС
  • РТМУДС
  • Зохиомж – БСЭЗДС
  • ЖИКОМ Пресс ХХК
  • МҮОНРТВ
  • UBS ТВ
  • NEWS.MN
  • СЭНГЭРАГИ арт галерей

Үүнээс гадна ОХУ-ын Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газар, Саха Якут Улсын Гадаад харилцааны яам, Улс үндэстний найрамдлын Ордон, Монгол -Саха Нийгэмлэг зэрэг байгууллагууд Монголын киноны өдрүүдийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж байгааг дурдахад таатай байна.

    Тус сан нь ойрын ирээдүйд хийх маш олон арга хэмжээ төлөвлөж байгаа бөгөөд заримаас нь дурьдахад Б.Балжинням найруулагчийн нэрэмжит шагнал бий болгох, Улсын төв архивт Б.Балжиннямын сан хөмрөг үүсгэх, киноны дээд сургуулийн нэг оюутны төлбөрийг жил бүр хариуцах гэх мэт олон сайхан ажил байна. 

    Хамтарч ажиллаж байгаа байгууллага, хувь хүмүүстээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе! 

 КИНО НАЙРУУЛАГЧ БЭГЗИЙН БАЛЖИННЯМ САН ТББ

Tel: 99284273, 99193870, 99262686