ГЭГЭЭН ЕРТӨНЦӨӨР АЯЛАВ

Соёл урлаг, Спорт

Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн Соён гэгээрүүлэх албанаас “Гэгээн ертөнц” номын өдөрлөгийг “Өглөөний гайхамшиг” группийн админ дэлхийн шилдэг номын орчуулагч, илтгэгч Д.Гэрэлмаатай хамтран “Ном унш- Номоос суралц, “Өглөө эрт сэрэхийн гайхамшиг” цуврал сургалтыг явууллаа. Сургалтаар ном уншихын ач холбогдол, өөрийгөө хөгжүүлэхэд юуг анхаарах, өглөө эрт босохын гайхамшиг зэрэг хувь хүний хөгжлийн лекцийг тавьсан юм. Мөн сүүлийн үеийн бестселлер болж буй номын үзэсгэлэнг зохион байгуулж “Манлайллын шилжилт, “Таван секундийн дүрэм”, “ Өглөөний гайхамшиг”, “Хөөрөх мөч”, “ Бүсгүй минь уучлалт гуйхаа боль” “ Саятан хөрш” “ Өөрийгөө хайрла” зэрэг номоос хямдралтай үнээр худалдан авалт хийх боломжийг бүрдүүллээ. “Гэгээн ертөнц” номын өдөрлөгийн зохион байгуулснаараа номоор дамжуулан өдөр бүр шилжин өөрчлөгдөж байгаа цаг үетэй хөл нийлүүлэн алхах, ажил мэргэжлийн туршлага, мэдлэгт дусал нэмэх зорилгыг агуулсан юм. Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн Соён гэгээрүүлэх албаны зүгээс бие бүрэлдэхүүнээс гадна алба хаагчдын хүүхдүүдэд номоор үйлчлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.