Эртний грекийн энэ механик төхөөрөмжийг Эгейн тэнгист осолдсон эртний Ромын хөлөг онгоцноос 1901 онд олж авчээ. Энэ төхөөрөмж манай эриний өмнөх II зууны хоёрдугаар хагаст хамааралтай гэж үзсэн байна. Зарим дүгнэлтээр МЭӨ 205 он хүртэлх үе ч гэдэг. Одоо энэ төхөөрөмж Афины Үндэсний археологийн музейд хадгалаастай байна. Тэгш өнцөгт модон хайрцагт 30 орчим хүрэл араатай, өмнөх болон арын хүрэл хавтан дээр зүү бүхий нүүр байгаа. Тэгш өнцөгт хоёр хавтангаар ар өврийг хамгаалсан энэ төхөөрөмж 31.5х17.6 см хэмжээтэй. Энэ төхөөрөмжөөр тэнгэр эрхсийн хөдөлгөөнийг тооцоолж, одон орны 42 үйл явдлын тохиох өдрийг мэдэж болно гэнэ. Таван жилийн өмнө 2017 онд тусгайлан боловсруулсан компьютерын программын тусламжтайгаар энэ төхөөрөмжийг 33.3 дугаар өргөргөөс 37 дугаар өргөрөг хүртэлх байрлал дотор бүтээсэн юм уу, ашиглаж байсан байх магадлалтай болохыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл 36.4 дэх өргөрөгт байх Родост юм уу, 37.1 дэх өргөрөгт байдаг Сиракузахад бүтээсэн байж мэднэ гэжээ. Грекийн Соёлын яамны ивээл дор энэ төхөөрөмжийг судлах грек-британийн Антикитера Механизмын судалгааны төсөл 2005 оноос хэрэгжиж эхэлсэн аж. Энд профессор Майк Эдмундс тэргүүтэй британийн эрдэмтэд, Кадиффсын их сургуулийн математикч Тони Фрит нарын хамгийн орчин үеийн техник судлалын эрдэмтэд оролцож байгаа юм байна.
2 Сэтгэгдэл
atorvastatin 40mg us <a href="https://lipiws.top/">purchase lipitor generic</a> lipitor sale
tadalafil 10mg ca <a href="https://ordergnonline.com/">buy cialis 5mg pill</a> buy cheap ed pills