“ТӨМӨР ХҮН” ТРИАТЛОНЧ Б.МӨНГӨНТУЯА

Соёл урлаг, Спорт

Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа саяхан БНСУ-ын Гёнгидуд зохион байгуулагдсан тэмцээний “Төмөр хүн” төрөлд 5 цаг 45 минут 19 секундийн амжилт үзүүлж, 30-34 насны ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

Кёнгидогийн Триатлоны холбооны зургаа дахь удаагийн Ахмадын цомын төлөөх “Хагас агуу хүн” нэртэй энэхүү тэмцээнд тамирчид хоёр км сэлж, 90 км дугуй жийж, 21 км зайд гүйн өрсөлджээ.

Тэрбээр хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахмад цолтой бөгөөд “Бээжин 2008” олимпод оролцсон билээ. Б.Мөнгөнтуяа нь триатлоны олон улсын Level 1ангиллын дасгалжуулагч юм.