ЧӨЛӨӨТИЙНХӨН БАГААРАА “ДЭЛХИЙН ЦОМ”-ИЙГ ЗОРИНО

Соёл урлаг, Спорт

Сербийн нийслэл Белград хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-18 ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Монголын баг тамирчид нийт гурван мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлж эмэгтэй, эрэгтэй шигшээ баг тамирчид хоёул багийн дүнгээр дөрөвдүгээр байр эзэлж ирэх арванхоёрдугаар сард АНУ-д болох “ Дэлхийн цом”-д өрсөлдөх тийзээ захиалж чадлаа “Дэлхийн цом”-д ДАШТ-ий эхний найман байрт шалгарсан баг тамирчид өрсөлддөг билээ.